June 9, 2021

Лана Дел Рей-гийн талаар фенүүдийх нь ч мэддэггүй 5 баримт

Лана Дел Рэй нэрээрээ алдаршсан Лиззи Грант бол гайхамшигтай дуучин, мөн зохиолч юм. Гэхдээ түүний хамгийн том шүтэн бишрэгчид нь ч хүртэл түүний тухай эдгээр баримтыг мэддэггүй байна!

Лана Дел Рей бол яг одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартай эмэгтэй уран бүтээлчдийн нэг юм. Түүгээр ч зогсохгүй түүний сонсогчид нь ихэвчлэн залуу хүмүүс байдаг. Тэрээр карьераа эхэлснээс хойш үе тэнгийнхнээсээ ялгарч байсан бөгөөд яг одоо тэр хамгийн их борлуулалттай гоцлол уран бүтээлчдийн тоонд багтсан нь гайхмаар зүйл биш юм.

  1. Тэр бол философийн чиглэлээр төгссөн.

Ланагийн урам зориг хайрласан, сэтгэл хөдөлгөсөн үгс нь түүний гайхалтай хөгжимчин, дуу зохиогч болоход их нөлөөлсөн байдаг. Тэрээр Фордхамын Их Сургуулийг философийн чиглэлээр төгссөн бөгөөд ялангуяа метафизикийг маш их сонирхдог байжээ. Тэрээр 2008 онд Урлагийн бакалаврын зэрэгтэй төгссөн.

“Би Бурхан гэдэг зүйлийг их сонирхож байсан бөгөөд биднийг хаанаас, яагаад яаж ирэснээ мэдэхэд хэрхэн ойртуулж болохыг мэдэхийн тулд сонирхсон” гэж Лана “Daily Mail” сэтгүүлд өгсөн ярилцалгандаа хэлж байв. Тэрээр мөн ”энэ нь бурхан ба шинжлэх ухааны хоорондын ялгааг арилгахад хүргэсэн” тул философийг судлах хүсэлтэй байгаагаа хэлэв.

2. Видео тоглоом

Видео тоглоом бол Ланагийн зохиосон нээлтийн нэг дуу байв. Одоо шүтэн бишрэгчид нь түүний од болсон цорын ганц учрыг олж мэдэх боломжтой боллоо.

“Би тэр үед харж явдаг байсан залуугийнхаа тухай, мөн бидний харилцааны хэв маягийн талаар бичиж байсан. Энэ бол миний хувийн хүсэл эрмэлзлэлээ орхиод зүгээр л түүнтэй хамт байх дуртай байсан үе” гэж тэр хэлж байв. “

3. Тэр бол яруу найрагч
Лана бол маш авъяаслаг дуу зохиогч тул түүнийг мөн яруу найрагч гэхэд цочирдмоор зүйл биш юм. Энэ жил Лана  Violet Bent Backwards Over the Grass гэх яруу найргийн ном гаргаж буйгаа зарлаж, 2021 онд Behind the Iron Gates гэдэг нэртэй хоёр дахь ном гаргах гэж байгаагаа мэдэгдэв.

4. Түүний урам зориг

Шүтэн бишрэгчдээсээ хэн урам зориг өгсөнийг мэдэх нь үргэлж сонирхолтой байдаг. Ланагийн тухайд түүний нөлөө бүхий, дуучин болоход нь тусалсан олон уран бүтээлчид бий. Нирвана, Фрэнк Синатра, Элвис, Боб Дилан, Эминем нар бол тэдний зарим нь гэж NME-д өгсөн ярилцалгандаа ярьжээ. Тэр ч байтугай Нирванагийн Heart-Shaped Box дуу хүртэл хамарсан.

5. Тэрээр тайзныхаа нэрийг хэрхэн сонгосон бэ?

Ланагийн төрсөн нэрийг Элизабет “Лиззи” Грант гэдэг бөгөөд Лана Дел Рейг тайзны нэрээр нь сонгоход хэсэг хугацаа зарцуулжээ. Тэрээр энэ тухай Vogue сэтгүүлд өгсөн ярилцалгандаа ярисан юм.

“Би хөгжмөө чиглүүлж чадах нэрийг хүсч байсан” гэж тэр тайлбарлажээ. “Би тэр үед Майамид нэлээд хэд очиж байсан. Кубын олон найзуудтайгаа испани хэлээр ярьдаг байсан. Лана Дел Рей бидэнд далайн эрэг дээрх дур булаам байдлыг санагдуулдаг байв. Энэ нэр нь хэлний үзүүрээс эхлээд л маш гоёмсог сонсогдож байсан” учраас сонгосон гэв.